“Шилмэл мал -2015” үзэсгэлэн шилдгүүдээ тодрууллаа

12004830_1625749651023366Малын үүлдэр угсааг сайжруулах, шилмэл малыг бусад аймаг, орон нутагт сурталчлах зорилгоор жил бүр “Шилмэл мал” үзэсгэлэнг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулдаг. Энэ жилийн “Шилмэл мал -2015” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлээс шалгарсан үүлдэр, омгийн шилмэл малууд оролцож байна.

Малын үүлдэр, угсааг сайжруулах түүнчлэн оюутан залуус, хүүхэд багачуудад мал, амьтны онцлогийг таниулах зорилготой энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох малчид болоод шилмэл мал, амьтны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн жил 17 аймаг, нийслэлээс оролцсон бол энэ жил 21 аймаг, нийслэлийн нийт 1356 мал, амьтад оролцжээ. Үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Р.Бурмаа: Монголын хамгийн шилдэг мал, амьтад нэг дор цугларлаа

/ХХАА-н сайд/

Яамны зүгээс малчдыг дэмжсэн үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Үүнийг нэг жишээ бол “Шилмэл мал -2015” үзэсгэлэн худалдаа юм. Үзэсгэлэнгийн хүрээнд шилмэл мал шалгаруулах тэмцээн явагдаж, малчдад үнэгүй сурталчилгаа хийх боломж бүрддэг. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд 300 сая төгрөгийн ашиг олсон. Энэ жил үүнээс ч илүүг олох байх гэж бодож байна. Учир нь өнгөрсөн жил 16 аймаг, нийслэл оролцож байсан бол энэ жил 21 аймаг болж, оролцож буй мал амьтан, бүтээгдэхүүний тоо олширсон байна. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн шилдэг мал, амьтад нэг дор цугларч, малчид харилцан бие, биенээсээ туршлага судалж, худалдан авах, борлуулах боломжтой болж байна. Мөн нийслэлийн иргэд хүрэлцэн ирж, хөдөө аж ахуйн салбарт гарч буй ололт амжилтыг харж, үр хүүхдүүдтэй танилцуулж байгаа нь сайшаалтай юм.

Н.Ганибал: Оролцож буй амьтдын үзүүлэлт жилээс жилд сайжирч байна

/ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

Энэ жилийн үзэсгэлэн 21 аймгийн малчдыг хамарч, өндөр ашиг шимт мал шалгаруулж, дуудлага худалдаа зохион байгуулж байна. Орон нутгийн малчид, мал аж ахуй эрхлэгчид малаа борлуулж, солилцож, үржүүлэх боломжоор хангагдаж байгаа юм. Энэ жилийн үзэсгэлэнд оролцож байгаа мал өмнөх жилийг бодоход үзүүлэлт нь сайжирсан байна. ОХУ руу малын түүхий мах гаргах боломж байгаа. БНХАУ руу салаа туурайтай малын мах гаргахаар ажиллаж байна. Баруун бүсийг гоц халдварт өвчингүй бүс болгон зарлах ажлыг зохион байгуулахаар ирэх долоо хоногоос Хятадын хорио цээрийн албаны мэргэжилтнүүд ирнэ. Үүнтэй холбоотойгоор улсынхаа газар нутгийг бүсчлэх үүднээс аймгийн шилжилт хөдөлгөөнийг хянах пост байгуулсан.

Шар тарлан бух шилмэл хээлтүүлэгчээр шалгарлаа

Тус арга хэмжээ нь энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд өнгөрсөн ням гарагт шилмэл мал, амьтдыг шалгарууллаа. Гойд ашиг шимт сүү, мах, үржлийн чиглэлийн үхрийн үзэсгэлэн худалдаанд 5 аж, ахуй нэгж, 18 иргэний 76 үхэр, 3 сарлаг оролцсоноос сүүний чиглэлийн шилмэл хээлтэгчээр Улаанбаатар хотын Сонгинорхайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Төмөрбаатарын 7 настай хар тарлан үнээ шалгарсан юм. Энэ үнээ нь саалийн 305 хоногт 8587 литр сүү өгдөг. Харин шилмэл хээлтүүлэгчээр Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Түмэндэмбэрэлийн 710 килограмм жинтэй шар тарлан бух тодорсон юм.
Энэ жил гаднаас оруулж ирсэн болон сүүний чиглэлийн эрлийз үнээ шалгаруулах номинаци нэмэгдэж 21 төрлөөр сонгон шалгаруулалт явуулсан байна.
Дуудлага худалдааны хувьд 4 тэмээ оролцож шилмэл үржлийн тэмээгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Ш.Мягмарын 6 настай улаан буур тодорсон юм. Харин гойд ашиг шимт хонийг нарийн болон нарийвтар ноостой, бүдүүн, бүдүүвтэр ноостой гэх мэтээр тэргүүн, дэд байруудыг шалгарууллаа.
Адууны дуудлага худалдаанд Хэнтий аймгийн Галшар сумын уяачид 40 орчим буюу хамгийн олон адуу оролцуулсан байна. Нэг адуу нь дунджаар 3-4 сая төгрөгийн ханштай байсан бөгөөд 4 хүн найман саяын худалдаа хийжээ.

12043100_1061586430527653_1018441902091209335_n 11863345_1061586423860987_6277530718984468100_n 12002241_1061586400527656_851216354950104983_n 12011132_1061586373860992_1218081388414369272_n 12019759_1061586403860989_3154981004582706689_n 12032980_1061586463860983_7346012270447967023_n 12036466_1061586437194319_7312649292204079155_n 12039573_1061586393860990_4933816526938200437_n 12039596_1061586413860988_8583211657291729048_n

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …