МАН-ын Бага хурал бямба гаригт хуралдана

man iin tugaaa  МАН-ын залуу гишүүд болох Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Х.Болдмандал нарын 20 гаруй залуус намдаа “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулан ажлаа эхлүүлж, Бага хурлаа хуралдуулахаар болоод буй. МАН-ын Бага хурал энэ сарын 20-ны бямба гаригт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болсон байна. МАН-ын залуу гишүүд Бага хуралд бэлтгэн хэлэлцэх асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж буй бол намын зүгээс зохион байгуулалтыг хариуцсан байна.

Бага хурлаар Их хурлын товыг зарлах ба урьдчилсан байдлаар Их хурлыг есдүгээр сард зохион байгуулах чиглэлтэй байгаа юм. Мөн Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар хэлэлцэж, ялагдал хүлээсэн асуудалд хариуцлага тооцох тухай яригдах юм. Түүнчлэн Бага хурлаас Их хурлыг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулагдах ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …