Жирэмсэн байхдаа хэрэглэсэн хоол хүнс хүүхдийн оюун ухааны чадварт нөлөөлдөг

Ухаантай хүүхэдтэй болох нь ээж болгоны хүсэл бизээ. Энэ бүхэн ээжийн хоолны дэглэмээс шалтгаалж болох аж. Ээж жирэмсэн байхдаа фолийн хүчил, витамин Д, төмөр зэрэг амин дэмүүдийг авч байх нь чухал бөгөөд хэрэв амин дэмийн дутагдалтай байвал ургийн хөгжилд мөн муугаар нөлөөлөх боломжтой.

b34b906a12c1e9b4original

Эмэгтэйчүүдийн юу идэж байгаагаас шалтгаалан хүүхдийн оюун ухааны чадварыг сайжруулах боломж байдаг. Гэхдээ зөвхөн жирэмсэн байхдаа бус жирэмслэхээр төлөвлөн шийдсэн цагаасаа эхлэн хоол хүнс, эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Дараах хоол хүнс нь хүүхдийн тархины хөгжилд хэрэгтэй амин дэмүүдийг агуулхаас гадна та хүүхдээ төрүүлсэний дараа хүүхдэд шаардлагатай амин дэмийг өгөх шаардлагатай. Дөнгөж төрсөн хүүхдийн тархины хэмжээ нь насанд хүрсэн хүний 25%-тай тэнцүү байдаг. Хүүхэд 2 нас хүрхэд тархины хэмжээ 75% болтлоо томордог. Тиймээс төрсөний дараах 2 жил маш чухал.
Ашигтай тос ихтэй загас- Салмон, туна зэрэг загас нь омега 3-н тослог хүчилээр баялаг тул хүүхдийн тархины хөгжилд чухал ач холбогдолтой. Судалгаагаар долоо хоногт хоёр удаа загас идсэн эмэгтэйчүүд идээгүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр IQ-тай хүүхэд төрүүлсэн байна.
Өндөг нь амино хүчилээр баялаг бөгөөд хүүхдийн тархины хөгжил болон ой тогтоолтод сайнаар нөлөөлнө. Өдөрт 2 ширхэг өндөг идсэх хэрэгтэй бөгөөд уураг болон төмөртэй тул хүүхдийн жинд сайнаар нөлөөлнө.
Бууцай, тос багатай тахиа болон буурцаг- Эдгээр хүнснүүд нь төмрөөр баялаг тул хүүхдийг илүү ухаантай болгодог. Төмөр нь зайлшгүй шаардлагатай амин дэмүүдийн нэг бөгөөд тархинд хүчилтөрөгч дамжуулдаг.
Нэрс, артишок, улаан лооль болон улаан буурцаг нь антиоксидантуудаар баялаг. Энэ амин дэм нь хүүхдийн тархины эдийг хамгаалах үүрэгтэй.
Витамин Д- Судалгаагаар витамин Д-н дутагдалтай байсан эмэгтэйчүүдийн хүүхдүүд оюун ухааны чадамж арай сул байжээ. Наранд биеэ ээн өндөг, бяслаг, үхрийн мах, элэг идээрэй.
Фолийн хүчил- Фолийн хүчил нь тархины эд бүрэлдэхэд чухал нөлөөтэй. Судалгаагаар жирэмслэлтийн өмнөх 4 долоо хоног болон дараах 8 долоо хоног фолийн хүчил хэрэглэсэн эмэгтэйчүүд Аутизмтай хүүхэдтэй болох магадлал 40%-аар буурсан аж. Фолийн хүчилтэй бүтээгдэхүүнүүдэд ногоон навчид ургамлууд ордог. Эдгээр бүтээгдэхүүнүүдээс гадна фолийн хүчил болон витамин B12-н хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь зүйтэй.
Тараг- Ээжийн бие махбод хүүхдийн нервийн системийг бүрэлдүүлэхийн тулд шаргуу ажилладаг. Үүний тулд таньд нэмэлт уураг хэрэгтэй. Уургаар баялаг бүтээгдэхүүнүүдийн нэг болох тарагийг хэрэглэснээр мөн калцийн хэрэгцээгээ нөхнө.
Иод- Жирэмсэний эхний 12 долоо хоногт иодын дутагдалтай байх нь хүүхдийн IQ-д сөргөөр нөлөөлдөг. Иодтой давс тогтмол хэрэглэж загас, өндөг, тараг мөн хэрэглээрэй.
Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …