Мэддокс Жоли-Питт жүжигчин болохыг хүсдэг

cb1c39fbc186bc24greatХолливудын хос болох Анжелина Жоли, Брэд Питт нар хүү Мэддоксынхоо төрсөн эцэг, эх биш хэдий ч түүний жүжиглэх урлагт дуртай болгож чадсан аж. 14 настай Мэддокс тэдний том хүү бөгөөд жүжигчин болох зорилготой гэдгээ мэдэгдсэн байна. Тун удахгүй хүү ээжтэйгээ хамт Кампучид гаарч байсан улаан кхмерүүдийн тухай өгүүлэх киноны зураг авалтад оролцох юм.

Анжелина бүсгүй 2002 онд үрчилж авсан хүүгээ зураг авалтын талбай дээр туслахаараа ажиллуулна. Мэддокс хүү Кампучи Улсаас гаралтай нэгэн билээ. Удахгүй тэр 14 нас хүрэх учраас хаанаас гаралтай, хэн гэдгээ ойлгох нь чухал гэнэ.

Энэ талаар Жоли “Одоо бид түүний эх орны тухай өгүүлэх киноны зураг авалтад бэлтгэж байна. Тэр бидний хүү ч Кампучийн хүү юм. Би түүний ард түмний түүхийг аль болох бодитойгоор өгүүлэхийг хүсэж байна. Харин тэр нутаг нэгтнүүдийнхээ эрэлхэг зориг, чадлын тухай өгүүлэх боломжоор хангагдана” хэмээн ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …