Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байна

p19vs2a7lonvi7bq1q6c1u7bi01Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын А/509 дүгээр захирамжаар нийслэлийн хэмжээнд 12 салбар комисс байгуулагдаж, төрийн болон хувийн хэвшлийн нийт 1609 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад үзлэг явуулж байна.

Улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу 2015.10.30-ныг дуустал явагдах бөгөөд 2015.09.16-ны өдрийн байдлаар нийт байгууллагын 40 хувь нь үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдаж буй байгууллагуудын албан хаагчдын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын мэдлэгийг шалгах сорил авч, үнэлгээ дүгнэлт өгч ажиллаж байна гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …