Өнгөрөгч баасан гараг буюу 3 сарын 30-ны өдөр НИТХ-ын ээлжит бус III хурал төлөөлөгчдийн хувийн ирцтэйгээр 11:30-17:00 цаг хүртэл хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны 1 улиралд хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсох, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, ажлын хэсгийн танилцуулга, хэлэлцүүлэг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлын хэсгийн танилцуулга, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай …
Tag Archives: нийслэл мэдээ
April, 2018
November, 2017
-
1 November
“Аз жаргалтай Улаанбаатар хот” хөшөөг утаанаас хамгаалж “аз жаргал”-тай болгов
Манай нийслэл Улаанбаатар хот тун саяхан 378 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ хүрээнд “Аз жаргалтай Улаанбаатар хот” хэмээх хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Энэхүү хөшөө босгосныг олон хүн шүүмжилсэн бөгөөд 90 саяар, 900 саяар хийсэн хэмээн мэдээлж байсан. Тэгвэл уг хөшөөг 27 саяар босгосон тухай Нийслэлийн удирдлагууд тайлбар өгөөд буй. Тэгвэл өчигдөр “Утааны эсрэг аав ээжүүд” холбооныхон жинхэнэ “аз жаргалтай” болгосон гэнэ. …
October, 2017
-
24 October
Хотын шинэ захиргаа барих 9.9 га газарт хэн шунасан бэ
Тус газрыг дүүргийн захирамж нэрээр гартаа оруулсан эрхэм дарга, УИХ-ын гишүүн, сайд та олон мянган орох орон, оочих аягагүй, гудамжинд хоног төөрүүлэн явж буй хүмүүст буян үйлдэж хямд үнэтэй Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж газрыг хотод нь буцаагаад өгчихөөч 2013 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт …
March, 2017
-
2 March
Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжиллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Энхтайваны Бат-Амгаланг батламжиллаа. Хуулиараа дүүргийн Засаг даргыг томилохдоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг. Мөн Авилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч, хуулийнхан судалж, хариулт ирүүлдэг заалттай. Өнөөдөр хотын дарга тус дүүргийн Засаг даргын батламжид гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын …
October, 2016
-
17 October
Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад орон сууцны түлхүүр гардуулан өглөө
“Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ-аас хотын даргатай уулзах үеэрээ дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа чөлөөлсөн иргэдтэй гэрээ хийсэн компаниуд орон сууцаа барьж өгөхгүй байгаагаас иргэд хохирч байгаа талаар дуулгасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд дахин төлөвлөлтийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгээс иргэдтэй уулзаж, дахин төлөвлөлтийн орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйгээс 400 гаруй …
-
14 October
Ариутгал халваргүйжүүлэлт хийж байсан хяналтын есөн цэгийн долоог нь буулгахаар боллоо
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашдаа хэрэгжүүлэх ажлын саналыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн тухай, Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Захирамжуудын хүрээнд Улаанбаатар …
-
14 October
Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэлээ
Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Тухайлбал: Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Улаазагалмайн хороотой хамтран “Хархорин” захаар үйлчлүүлж байгаа иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгаа таниулга түгээсэн байна. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын ерөнхий газрын харъяа “Жаргалант” уламжлалт, сэргээн засах сувилал, …
-
12 October
“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг засгийн газарт хүргүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газарт хүргүүллээ. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль” 1994 онд батлагдсанаас хойшхи 22 жилийн хугацаанд Улаанбаатар хот эдийн засаг, нийгмийн харилцааны хувьд өргөжин хөгжиж, эерэг, сөрөг олон асуудлууд шинээр үүсэхийн хэрээр уг хууль зохицуулалтын чадвараа алдаж, эрх зүйн хийдэл үүсэх тохиолдол …
-
11 October
Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцэв
Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудаар мэдээлэл, санал солилцож, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилго бүхий “Цацраг идэвхт ашигт малтмалын салбарт тулгамдаж буй асуудал-шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 6-ны өдөр Цөмийн болон цацрагийн хяналтын газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн …
-
11 October
Улаанбаатар хот Конрад-Аденауэр сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкингийг хүлээн авч уулзлаа. ХБНГУ-ын Конрад-Аденауэр сан нь Монгол Улсын Засгийн газрын урилгаар 1993 онд Суурин төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, өнөөдрийг хүртэл ардчиллыг хөгжүүлэн, бэхжүүлэх зорилгоор тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сангийн үйл ажиллагааны гол зорилго нь ардчилсан төрийн болон нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, шилжилтийн …
-
11 October
Томоохон зах, худалдааны төвүүдэд нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж байна
Нийгмийн даатгалын бодлого, чиглэл, үйлчилгээ, үйл ажиллагааны үр дүнг иргэд, даатгуулагчдад таниулах зорилгоор “Засгийн газар 100 хоног” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулж байна. Өчигдөр Нарантуул зах, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, “BSB” худалааны төвийн урд талбай, “Саруул худалдааны төв”, “Бэлх Плаза” худалдааны төв, “Буян налайх” худалдааны төв, Өлзийт хороолол зэрэг нийт 40 гаруй байршилд …
-
11 October
Автобусны 3 зогсоол шинээр байгуулж, 11 зогсоолд карма гаргажээ
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын карманы ажлыг хийж гүйцэтгэдэг. Дээрх ажлын хүрээнд дүүргүүдээс санал авч, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2016 онд 14 зогсоолын карма гаргах ажил хийгдсэн байна. Үүнээс 3 зогсоол шинээр байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртжээ. Үүнд: …
-
11 October
Нийтийн тээврийн 2 чиглэлд өөрчлөлт орууллаа
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгааны дүнд үндэслэн, дараах 2 чиглэлд өөрчлөлт оруулан, үйлчилгээг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Ч:23 буюу “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”, Ч:8 буюу “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан байна. Иймд дээрх чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийслэлийн тээврийн …
May, 2016
-
5 May
Нийслэлийн ХМОНХХ-ийн даргаар Б.Түвшинтөгсийг дахин томилжээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Батсуурийн Түвшинтөгсийг буцаан томилсон байна. Тэрбээр 2012 оны 9 дүгээр сараас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2015 оны 06 дугаар сараас нийслэлийн Засаг даргын Хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм. Ugluu.mn