“Аз жаргалтай Улаанбаатар хот” хөшөөг утаанаас хамгаалж “аз жаргал”-тай болгов

Манай нийслэл Улаанбаатар хот тун саяхан 378 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ хүрээнд “Аз жаргалтай Улаанбаатар хот” хэмээх хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан.

Энэхүү хөшөө босгосныг олон хүн шүүмжилсэн бөгөөд 90 саяар, 900 саяар хийсэн хэмээн мэдээлж байсан. Тэгвэл уг хөшөөг 27 саяар босгосон тухай Нийслэлийн удирдлагууд тайлбар өгөөд буй.

Тэгвэл өчигдөр “Утааны эсрэг аав ээжүүд” холбооныхон жинхэнэ “аз жаргалтай” болгосон гэнэ. Манай нийслэл дулааны улиралдаа өмхий, хүйтний улиралд утаан хот болсоныг хэн бүгд мэднэ.

Сүүлийн хоёр жил утааны эсрэг аав ээжүүдийг нэгтгэсэн холбоо гарч төр засаг, нийслэлийн удирдлагатай тэмцэх болсон. Нээрээ ч аз жаргал гээчийг үзэхгүй байгаа иргэдээ доромжил байгаа юм шиг хөшөө босгосныг тэд ийнхүү эсэргүүцжээ.

И.Болд

Эх сурвалж: gereg.mn

Санал болгох мэдээ

Г.Жаргалсайхан: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, жуулчдыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-г зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон …