Брэд Питт хүүхдээс залхжээ

578ec4ef65ef6dcdgreat
Жүжигчин Брэд Питт өөрийн эхнэр, жүжигчин, найруулагч, нийгмийн зүтгэлтэн Анжелина Жолигийн Сирийн гурван өнчин хүүхдийг өргөж авах гэсэн саналыг хүлээж аваагүй байна. Гэхдээ тэд нэг бяцхан жаалхүүг үрчилж авахаар болжээ.

Жоли НҮБ-ын сайн санааны элч бөгөөд энэ үүрэгт ажлынхаа хүрээнд дүрвэгсдийн хуаранд очиж байдалтай танилцахдаа Сирийн ах, дүү гурван хөвгүүн өнчирч хоцорсныг хараад сэтгэл нь ихэд хөдлөсөн аж. Нэг нь англиар бага зэрэг ярьж байсан бөгөөд аавыг нь Сирийн цэргийнхэн авч явсан бол ээж нь бөмбөгдөлтийн үеэр өөд болсон гэдгийг хэлжээ. АНУ-д буцаж очоод Жоли гэртээ тэр өнчирч хоцорсон гурван хөвгүүнийг хүлээж авъя хэмээн нөхөртөө хэлсэн ч Питтэд энэ санаа ер таалагдаагүй гэнэ.

“Есөн хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг түүний хувьд ахадсан хэрэг. Брэд энэ бүхэн одоогийн зургаан хүүхдэд нь ямар нөлөөлөл үзүүлэхийг мэдэхгүй байсан юм. Энжи түүнтэй зөрөөгүй. Тэрбээр гэр бүлд нь шинэ гурван хүүхэд ирвэл тэд хэл амаа ололцох гэж бөөн юм болно гэдгийг ойлгосон” хэмээн нэгэн эх сурвалж ярьжээ. Гэхдээ л гэр бүлийн хоёр тэр гурван хүүхдийн нэгийг нь үрчилж авахаар болсон аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …