Пенелопа Крус халтуур хийдэг

11b9cfa1039f666egreat
Жинхэнэ нөхөрлөл гэдэг зүйл Холливудын алдартнуудын дунд маш ховор үзэгдэл билээ. Тэгвэл жүжигчин Пенелопа Крус, Сальма Хайек нарыг ийм дотно нөхөрлөл холбодог юм.

Тоймчид нэг бус удаа Сальма бүсгүйг донж, хэв маягийн үлгэр дууриал болсон нэгэн хэмээн тодотгож байв. Тэгвэл үүний цаана Пенелопа бүсгүйн уйгагүй хөдөлмөр оршиж байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй аж. Крус үс засалтын жинхэнэ мастер гэнэ шүү. Тэрбээр найз бүсгүйнхээ толгойтой үсийг дуртай нь аргагүй гоё болгодог байна.

Пенелопа Крус хайч, самыг гайхалтай чадварлаг хэрэглэх авьяасыг мэргэжлийн үсчин байсан ээж, ааваасаа өвлөж авчээ. Тэд охиндоо аль хүүхэд байхаас нь л энэ урлагийг зааж сургасан аж. Хайек түүний цорын ганц үйлчлүүлэгч биш гэнэ. Крус өөрт нь үсээ бүрэн даатгах чадвартай тийм хүмүүст дуртай нь аргагүй тусладаг аж. Сальма түүнд толгойгоо бүрэн тушаадаг гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …