Гвинет Пэлтроу найз залуутай болжээ

5if8ccpeh21m3hhvn3f78c7p4u

Холливуудын нэрт жүжигчин Гвинет Пэлтроу найз залуутай болжээ. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард долоон жил ханилсан нөхөр “coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинаас салсан билээ. Тэд хоёр охинтой юм. Хэсэг хугацаанд ганц бие явсан жүжигчин бүсгүй найз залуугаараа найруулагч, зохиолч Брэд Фалчек гэгчийг сонгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Жүжигчин бүсгүй өчигдөр 19.00 цагт инстаграмдаа Брэдтэй авахуулсан зургаа нийтлээд “Энэ залуутай болзож байна” гэж бичсэн байна. Харин Брэд твиттертээ жүжигчин Камеран Диаз, Гвинет Пэлтроу нарын бүжиглэж буй бичлэгийг байршуулаад “Хатдын бүжиг” гэж бичжээ.

Хос 2005 оноос нэгнээ таних болсон аж. Тэд 2009 онд “Finishing the night” гэх уран бүтээлд хамтран ажиллаж байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …