МАН-ын Удирдах зөвлөлд хэн хэн багтдаг бэ

man iin uz МАН-ын Бага хурал энэ бямба гаригт хуралдах гэж байна. Намын залуучууд болох Н.Номтойбаяр, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Энхтүвшин, Б.Ганхуяг нарын 20 гаруй залуучуудын санаачлагаар “Шинчилье” хөдөлгөөнийг нам дотороо үүсгэн байгуулж, улмаар намынхаа удирдлагууд хийгээд Удирдах зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг тавиад буй юм. Намын зүгээс хүсэлтийг ерөнхийд нь хүлээж авсан, Удирдах зөвлөл огцрох нь гэж ойлгогдож байгаа. Түүнчлэн намынхаа Нарийн бичгийн дарга нарыг огцруулахаар залуус ярилцаж байгаа гэх шуум бий.

МАН-ын УЗ-д ЕНБД Г.Занданшадар, хууччуулаас Ц.Нямдорж, М.Энхболд, Н.Энхболд, Р.Раш, Т.Бадамжунай, Ц.Цэнгэл нарын эрхэмүүд багтдаг. УЗ-ийн 30 гишүүний олонхийг залуучууд бүрдүүлдэг, шинэ үеийнхэн УЗ-ийг эзлэж байгаач дахин огцруулах, шинэчлэх асуудлыг зарим хэсэг нь ярьж байна.
МАН-ын  Удирдах зөвлөлийн гишүүдтэй танилцана уу.

  1. Г.Занданшатар
  2. Ц.Нямдорж
  3. М.Энхболд
  4. Н.Энхболд
  5. Ц.Гарамжав
  6. Ц.Сандуй
  7. Р.Раш
  8. О.Содбилэг
  9. Б.Ундармаа
  10. Д.Цогтбаатар
  11. Т.Бадамжунай
  12. Ж.Сүхбаатар
  13. Ц.Мөнх-Оргил
  14. Ж.Мөнхбат
  15. А.Тлейхан
  16. М.Оюунчимэг
  17. Ц.Дашдорж
  18. Б.Бат-Эрдэнэ
  19. Ж.Батсуурь
  20. Б.Цэнгэл
  21. Ц.Цэнгэл
  22. Д.Оюунхорол
  23. Б.Чойжилсүрэн
  24. Ж.Сауле
  25. Ө.Дорждэрэм
  26. Б.Амарсанаа
  27. С.Бямбацогт
  28. Д.Сарангэрэл
  29. Д.Загджав
  30. Э.Мөнх-Очир

МАН-ын УЗ бүрэлдэхүүнээр огцорсон тохиолдолд дээрх гишүүдээс дахин УЗ-д сонгогдох боломж нь бага байдаг ажээ. МАН-ын тогтсон жишгээр бол УЗ огцорвол шинэ гишүүдээр илүүтэй багаа бүрдүүлдэг байна. МАН-ын “Шинэчилье” хөдөлгөөний залуусаас УЗ-д түлхүү орох магадлалтай юм. Дээрх хөдөлгөөний гишүүдээс цөөнгүй нь одоогийн УЗ-ийн гишүүн ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …