Унгар сэтгүүлчид дэгээдүүлэн ойчиж дэлхий дахинаа алдаршсан дүрвэгч үнэндээ “Аль-Кайда”-гийн алан хядагч байсан нь тогтоогдсон талаар “International Business Times” мэдээллээ.Гэтэл одоо Мосхен үнэн хэрэгтээ “Жебхат ан-Нусра” хэмээх алан хядагч бүлэглэлийн дайчин байсан нь илэрлээ. Сири даяар түүнийг алан хядагч хэмээн эрэн сурвалжилж байгаа аж.
Тодруулбал, Сирийн курдуудын “Ардчилсан холбоо” намын төлөөлөгчид албан мэдэгдэл хийж, “Мосхен бол Аль-Кайда бүлэглэлийн Сири дэх салбар “Жебхат ан-Нусра”-гийн гишүүн. Тэр 2004 онд Эль-Камышль хотод эмх замбараагүй байдлыг хүчээр дарахад оролцсон. Тэр үед 50 хүн амь үрэгдсэн юм” гэжээ. Тэд баталгаа болгон алан хядагчийн нийгмийн сүлжээн дэх хуудсыг дурдсан байна. Гэвч одоо Мосхений энэ хуудсыг хэн нэгэн устгажээ.
Нэмж өгүүлэхэд, зөвхөн 2015 он гараад Европт 500 мянган цагаач, дүрвэгч ирээд байгаа ба энэ цунами хэзээ дуусах нь тодорхойгүй байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
