Америкийн Флорида мужийн Брүүксвилл хотод цагдаа нартай таван цагийн туршид тэрсэлдсэний эцэст нэгэн эмэгтэй саатуулагджээ. Тэрбээр өөрийн гэрт 3700 гаруй хутга, сэлэм, мачете илд зэргийг хадгалж байсан гэнэ. Цагдаа нар 47 настай Николь Дайкемегийн гэрт нэгэн хүний гаргасан гомдлын дагуу очсон аж. Хөрш нь түүнийг цонх хагалсан, агааржуулагчийг нь эвдсэн хэмээн хов хүргэжээ. Цагдаа нарыг иртэл эмэгтэй гэртээ орж хаалгаа түгжээд, гарч ирэхээс татгалзав. Нэг цагдаа хаалгыг нь хүчээр онгойлгохыг оролдтол эмэгтэй гэрээсээ гүйж гарч ирээд урт сэлэм эргэлдүүлж гарчээ.
Цагдаа нар түүн рүү резинэн сумаар буудаж, хоёр удаа шархдуулаад цахилгаан бороохойгоор номхотгосон аж. Эмэгтэй багахан гэмтэл авсан учраас эмч нарыг дуудсан байна. Эмч нарын туслалцааг үзүүлсний дараа цагдаагийн хэсэг дээр аваачив. Үзлэгээр гэрээс нь 3714 ширхэг хүйтэн зэвсэг гарчээ. Янз бүрийн сэлэм, хутганууд, мачете илд зэрэг байсан гэнэ. Мөн цагдаа нар биеийн янз бүрийн резинэн хэсгүүдийг Сатаны зан үйлд ашигладаг эд зүйлстэй хамт илрүүлжээ.