Бекхэм филиппин охинд гэр бүл хайж байна

2m0989358bgno9dnpid3mf42qs2013 оны долоодугаар сард Филиппинд “Хаян” хэмээх хар салхи дэгдэж, 6000 хүн амиа алдаж, олон сая хүн орон гэргүй болсон билээ. Байгалийн гэнэтийн гамшгийн дараа олны танил эрхмүүд тус улсад зочилж, тусламжийн гараа сунгасан юм. Тэдний нэг хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Филиппинд ирсэн даруйдаа хар салхины улмаас гэр бүлээ алдсан найман настай Венус гэх охинд тусламжийн гараа сунгаж, мөнгө өгсөн билээ. Тэгвэл Бекхэм дээрх филиппин охиныг ганцаараа өсч буйд санаа зовж, гэр бүл хайж эхэлсэн тухайгаа өчигдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах чуулга уулзалтад оролцох үеэрээ мэдэгджээ.

Дэвид Бекхэм “Би тэр бяцхан охинд санаа зовж байна. Тэр хар салхины дараагаас асрамжийн газарт амьдрах болсон. Би энэ охиныг гэр бүлтэй болгомоор байна. Энэ хөөрхөн охиныг өргөж авах хүн байна уу. Би хичээнгүйлэн гуйж байна. Та бүхэн энэ охинд тусламжийн гараа сунгаач” гэж хэлжээ. Бекхэм мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн байна.

Сэтгүүлчид тамирчин эрээс “Та хүүхэд өргөж авах бодол байна уу” гэж асуухад “Би дөрвөн хүүхэдтэй. Хүүхэд өргөж авах бодол алга. Гэхдээ насан туршдаа тэр охинд туслах болно” гэж хариулжээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …