ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин алдарт дуучин Сир Элтон Жонтой уулзалт хийхээр тохирсон тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Үүний өмнө Их Британийн поп дуучин Кремлийн тэргүүнтэй уулзах хүсэлтээ хэд хэд тавиад байсан аж.
Тэгвэл Оросын парламентын төлөөлөгч Дмитрий Песков “Дөнгөж сая Ерөнхийлөгч В.Путин Их Британийн дуучин Элтон Жонтой утсаар ярьсан. Тэд удахгүй уулзах товоо ч зарласан. Ерөнхийлөгч В.Путин ямар ч улстөрийн хүрээний чухал ажил байсан Элтон Жонтой хийх уулзалтаа тэргүүнд тавина гэдгээ амласан” гэжээ.
Тэдний хувийн чанартай нөхөрлөл хэвлэлийн хуудсанд ил, далд худал үнэн нь мэдэгдэхгүй хов живээр дүүрэн байдаг. Тиймээс аль аль нь нүүр нүүрээ харан уулзаж, зарим нэг асуултуудад эцсийн хариулт өгөх гэнэ.
Мөн хамгийн чухал асуудал нь Элтон Жонн Орос улсад ижил хүйстэн, ЛГБТ бэлгийн чиг хандлагатай залууст эрх чөлөө олгохыг В.Путинаас хүсэх ажээ.
Эх сурвалж: time.mn