Хамгийн шилдэг ногоон байгууллага өнөөдөр тодорно

672432b0a67470fc96f1179b9e4b1110ff8e4e8dУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан билээ. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийнхэн тохижилт сайтай 6408 байгууллагыг инээмсэглэсэн дүрс бүхий наалтаар урамшуулсан бол 3568 аж ахуйн нэгжид “гахай” өгчээ.

Уралдааны үеэр 19 мянган аж ахуйн нэгж, байгууллага нийт 45 тэрбум төгрөгөөр орчноо тохижуулж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулан, 401.2 га талбайг цэвэрлэсэн байна. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өчигдөр (уржигдар) болж, шилдгээр шалгарсан 600 аж ахуйн нэгжид талархлын бичиг гардуулав. Харин Улаанбаатарын хамгийн шилдэг ногоон байгууламж, тохижилттой 87 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах ёслол өнөөдөр Чингисийн талбайд болох юм.

Г.Ганаа

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …