Өнөөдөр “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр”

18c3b6d281f37acb5338775f28f4e26dbigЖил бүрийн есдүгээр сарын 26-ны өдрийг “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Жирэмслэхээс хамгаалах, эм хэрэгслийн хэрэглээний соёл дутмаг улс оронд үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар өндөр байдаг нь судалгаагаар нотлогдсон.

Энэ тэмдэглэлт өдөр нь залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг хамгаалах, зөв шийдвэр гаргахад туслах, Монгол эмэгтэйчүүдийн жирэмслэлт бүхэн хүсэж, төлөвлөсөн байхад хувь нэмэр оруулах зорилготой.

Монгол Улсад 2014 оны байдлаар 18,145 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдэж, 1,000 эмэгтэйн 21.4 хувь нь үр хөндүүлж байна. Энэ нь өмнөх оныхоос 2,517 тохиолдлоор буюу 13.8 хувиар өссөн.

Хувийн эмнэлэгт үр хөндүүлсэн тохиолдол өмнөх оныхоос 553-аар буюу 3.0 хувиар өссөн байна. Эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 6.6 хувь нь 20-иос доош насных, 69.3 хувь 20-34 насных, 23.7 хувийг 35-49 насныхан тус тус эзэлж байна.

Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 14.4 хувь нь төрөөгүй ба анх удаа үр хөндүүлсэн тохиолдол өмнөх оныхоос 4,480-аар буюу 24.7 хувиар өссөн байна. Үр хөндөлтийн хүндрэл 133 тохиолдол бүртгэгдсэн байна. Нөхөн үржихүйн насны /15-64 насны/ 1,000 эмэгтэйн 549.0 нь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 55.0 хувь нь ямар нэг жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийг хэрэглэдэг байна.

Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хэрэглээ бага байгаа нь хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.

2015 онд хоёр дахь жилдээ зохиогдож буй энэ өдрийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Мари Стопс Олон улсын байгууллагатай хамтран “Жирэмслэхээс хамгаалах арга хэрэгсэл бол миний дотны анд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

 

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …