1. Усан доторхи шоу
БНСУ-ын загвар зохион бүтээгч Park Sulnyeo аварга акуариумд үндэсний хувцасныхаа загварын шоуг зохион байгуулжээ. Загвар өмсөгчид усан дотор үсэрч загвараа танилцуулсан байна.
2. Онгоцонд болсон шоу
2012 онд “Chanel” хаврын загваруудаа Парисын тэнгэрт нислэг хийн танилцуулжээ.
3. Цагаан хэрэм дээрхи шоу
2007 онд загвар зохион бүтээгч Karl Lagerfeld зохион байгуулжээ.
4. Шатаж буй моделууд
2008 онд “Азийн загварын шоу”-ны үеэр загвар өмсөгчид өөрсдийн бие дээр гал асаажээ. Мэдээж галаас хамгаалах гадаргууг бие дээрээ нөмөрсөн байв.
5. Сахалтай загвар өмсөгчид
2010 оны Берлины загварын долоо хоногийн үеэр загвар зохион бүтээгч Patrick Mohr моделуудаа үсэрхэг нүүртэйгээр гаргажээ.
М.Сониуч