Өнөө шөнө сар бүтэн хиртэнэ. Сансар судлаачид уг үйл явдлыг тэсэн ядан хүлээж байна. Сар хиртэх үеэр нарны эрчим хүч тасалдаж, нарны цэнэгээр ажилладаг сансрын хөлөг эх үүсвэргүй болох магадлалтай учир NASA-ийн зүгээс тааламжтай хандахгүй байгаа юм.
Сар хиртэх үед цаг уур эрс хүйтэрч нар халхлагдах тул цэнэгтэй батерей бэлдэх, утасныхаа wifi болон зарим програмыг хаахыг NASA-аас анхааруулж байна. Энэ талаар “Бид сансрын хөлгийг аюулгүй байлгах арга хэмжээг авна. Мөн учирч болзошгүй аюулд бэлэн байгаа” гэжээ. Үүнээс хойш 2018 он хүртэл сар хиртэхгүй аж.
Харин 2033 онд сар дахин бүтэн хиртэх гэнэ. Ганц хиртэлт ч бус энэ үеэр сар дэлхийд хамгийн ойр зайд дөтлөн ирж, ердийнхөөсөө 14 хувь том, 30 хувь тод гэрэлтэж харагдах юм байна. Хиртэлт 72 минут үргэлжилнэ. Энэ нь ойрын 20 жилд тэмдэглэгдээгүй сарны бүтэн хиртэлт аж. Сарны бүтэн хиртэлтийг Умард болон Өмнөд Америкаас бүхэлдээ, Европ, Африк, Азийн баруун хэсэг, Номхон далайн бүс нутгийн дорно хэсгээс тодорхой харж болох юм байна. Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр тусах учраас сарны өнгө улаан өнгөтэй харагдах ажээ.