Хятадын Шау Кей Ванд гал гарч хэд хэдэн завь өртжээ

1443405150_1443347109715_362
Хятадын завины боомтын ойролцоох Шау Кей Ван байранд гал гарсан байна. Гал ойролцоох 200 метрт байрлах газрыг хамарч маш хүчтэй дэгджээ. Завины боомтын ойролцоо байрладаг уг байранд гал гарсанаас болж таван завь галд өртжээ. Галд хүний амь өртөөгүй бөгөөд таван хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хамгийн сүүлд мэдээлсэнээр иргэдийн амь нас аюулгүй байгаа гэнэ. Гал сөнөөгчид яаралтай ажилласан бөгөөд гурван гал сөнөөх тэрэг ажилласан байна. Түймрийг унтрааж галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Б.Нараа
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …