Энэ өдрүүдэд БНХАУ-ын дарга Си Жиньпин АНУ-д айлчилж байна. Айлчлалд зориулсан төрийн хүндэтгэлийн хүлээн авалтанд Фэйсбүүкийн тэргүүн Марк Зукерберг, хөл хүнд эхнэрийн хамт оролцох гэж байгаа нь хамгийн анхаарал татсан мэдээ байсан.
Тэгвэл АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама хүндэтгэлийн хүлээн авалтанд зориулж урлагийн одуудтай андуурам дүр төрх бүтээж чадсан нь энэ үдшийн хамгийн том сенсац байлаа.
Тэргүүн хатагтай алдарт загвар зохион бүтээгч Вера Вангийн үдшийн гоёлын даашинзыг сонгосон нь үнэхээр нүдээ олсныг та бүхэн харж байна.
Загвар зохион бүтээгч Вера Вангч “Хятад гаралтай америк хүний хувьд тэргүүн хатагтайд зориулж даашинз урлах нэр төрийн хэрэг байлаа” гэж жиргэсэн байна.