Жоли асрагч хүүхэнтэй дотносчээ

a1c5da6732c7b686great
Хүүхдийн асрагч гэдэг мэргэжил хамгийн урин тачаангуй, бас аюултай нь гэнэ шүү. Тэднийг хараад нэг ч эрэгтэй зүгээр сууж чаддаггүй юм. Хүүхнүүд ч гэсэн асрагчтайгаа холбогдох нь их болжээ. Үүний нэг тод жишээ нь хоёр хүүхдийнхээ асрагч эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн жүжигчин Бен Аффлек, дуучин Гвен Стефанигийн экс нөхөр Гэвин Россдэйл нар билээ. Гэвин түүний хөвгүүдийг хүмүүжүүлж байсан аятайхан шаргал үст бүсгүйтэй холбогдсон юм.

Бага залуудаа эмэгтэйчүүдтэй янаг амрагийн харилцаатай болж байсан жүжигчин Анжелина Жоли хуучнаа санагалзаад зургаан хүүхдийнхээ асрагч Лена Голдтой дотноссон гэнэ шүү.

Саяхан Жоли Лондон хотод нэгэн эмэгтэйтэй гар гараасаа барилцан зугаалж байсан аж. Зүгээр ч нэг найзууд шиг харагдаагүй байна. Асуудалд ойрхон эх сурвалж “Тэд их дотноссон. Үдэш оройн цагаар удтал ярилцаж суудаг. Нэг нэгэндээ иллэг хийдэг” хэмээн ярьжээ. Нөхөр Брэд Питт нь түгшүүрийн харанга дэлдэж байх хооронд эхнэр нь асрагч бүсгүйтэй зүгээр л сайхан найзууд хэмээн амыг нь таглав.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …