CEO College™ сургалт 10 сарын 8-нд эхлэнэ

000_ceo_kMLC Training ХХК /хуучнаар Лектор төв/ 2009 оноос эхлэн Монголын компаниудын эзэд, Гүйцэтгэх захирал, удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй боловсон хүчинд зориулан 15 хоногийн CEO College™ сургалтыг 6 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна.

Хөтөлбөрийг JPEG форматаар (1.1Mb) татаж үзэх бол ЭНД дарна уу.

CEO Коллеж™ сургалтын 25 дахь элсэлт 2015 оны 10 сарын 8-24-нд Даваа-Баасан гаригт 18:00-21:00, Бямба гаригт 10:00-13:00 хооронд буюу ажлын бус цагаар хичээллэнэ. Сургалтын төлбөр 795’000 төгрөг.

Сургалтын хөтөлбөрийн хувьд Стратегийн удирдлагын 3 шатлал буюу эхний 5 хоногт Үйл ажиллагааны түвшин, 2 дахь 5 хоногт Бизнесийн түвшин, 3 дахь 5 хоногт Корпорэйт түвшний сэдвийг тус тус хамардаг байгаа. Мөн сургалтын явцад 3 удаа бизнес аялал /АПУ ХК, IT Zone ХХК, Skytel ХХК, MCS Coca Cola ХХК/ болон Зочин багш нар /MCS Группийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч асан өдгөө УИХГишүүн Л.Энх-Амгалан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн УЗ-ийн Дарга Д.Энхбат, MCS Группийн Дэд Ерөнхийлөгч Л.Мягмаржав/ оролцож мэдлэг, туршлагаасаа CEO College™-ийн суралцагсадтай хуваалцдаг уламжлалтай.

Дашрамд дурдахад тус коллежид суралцсанаар монголын компаниудын Гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг СЕО Ассоциаци™-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, CEO College™-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах СЕО Update™ хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, ирээдүйн харилцагч түншээ олж авах, бүтээгдэхүүнээ бусад компаниудын захирлуудад танилцуулах, CEO College™-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70101839, 70111839, 91114007 утсаар хандана уу.

Эх сурвалж: mlctraining.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …