Пол Уолкерийн охин эцгийнхээ үхэлд “Porsche” компанийг буруутгалаа

5ddd7a872e2a7d62original“Галзуу хурд” цуврал киноны од жүжигчин Пол Уолкер агсны охин 16 настай Медов Уолкер автомашин үйлдвэрлэгч “Porsche” компанийн эсрэг гомдол гаргажээ.

Түүний аав Пол Уолкер 2013 оны арваннэгдүгээр сард Калифорни мужийн Санта-Кларита хотод найзынхаа  хамт “Porsche Carrera GT” маркийн машинтай явж байгаад осолд орж, 40 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тус машиныг жолоодож явсан найз нь ч мөн амиа алдсан байдаг.

Тэгвэл Полын охин эцгийнхээ үхэлд машиныг нь буруутгаж, “Porsche” компанийг шүүхэд өгсөн байна. Медов Уолкерын тал Полын хавирганы яс болон аарцаг нь суудлын бүсэнд дарагдаад гацчихсан байсан учир машинаас гарч чадаагүй гэж үзэж байгаа гэнэ.

Тэдний хэлж буйгаар машин шатах хүртлээ минут 20 секундын хугацааг зарцуулдаг бөгөөд Полын цагаан мөгөөрсөн хоолойд тортог сорогдсон байсан нь машин шатах үед амьд байсныг нь гэрчилнэ хэмээн тайлбарлаж буй аж.

Б.Даваа

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …