Алдарт эмэгтэй зураач Фрида Калогийн нүцгэн зураг +18

Фрида Кало германы еврей, мексик, энэтхэг хольцтой алдарт зураач эмэгтэй. Мексикийн Мехико хотын хаяанд орших Коёоакан нэртэй жижиг тосгонд 1907 онд Мексикт Гулермо Матильда Кало нарын 3 дахь охин болж төржээ. 6 настайдаа полиомиелит өвчнөөр өвчилснөөс болж баруун хөл нь  хатангиширч зүүн хөлнөөсөө нарийхан болсон. Тэрийгээ нуухын тулд Фрида 3-4 давхар трико давхарлаж өмсөж, насан туршийн урт бошинз өмсөх болсон.

15 настайдаа анагаах ухаан судлах гэж үндэсний «Препараторию» бэлтгэл сургуульд элсэн орсон. 2000 сурагчаас 35 хан эмэгтэй сурагч байсаны нэг нь Фрида Кало.
Тэр үед сургуульд дээр нь нэгэн бүтээл  дээр ажиллаж байсан зураач ирээдүйн нөхөр Мексикийн алдарт зураач Диего Ревератай анх учирч байсан.
18 насандаа авто осолд орж  нуруу нугас, хавирга, тааз нь хугарж хүндээр гэмтсэн бөгөөд үүнээс болж амьдралынхаа туршид нийтдээ 35 удаа хагалгаанд орж байжээ.

Энэ ослын дараагаас л тэрээр ааваасаа анх будаг бийр гуйж авсан. Фридад зориулж зориулалтын тавиур хийж, орных нь өөдөөс толь хийж өгчээ. Хамгийн анхны зураг нь  түүний өөрийн хөрөг байсан ажээ. Би өөрийгөө зурдаг яагаад гэвэл олон цагийг би өөрөө өөрийгөө харж ганцаараа өнгөрүүлдэг гэж байжээ.
Түүний нийт 143 зураг зурснаас 55 нь өөрийнх нь хөрөг зураг байдаг. Тэрээр өөрт тохиолдсон азгүй явдлуудыг зургаар илэрхийлэх болжээ. Фрида өөрийнхөө улс орны түүхийг маш сайн мэддэг байсан тул мөн зургандаа тусгаж өгдөг байжээ. Өөрийнх нь хөрөг зурган дотор инээмсэглэсэн зураг нэг ч байдаггүй билээ. Тэгвэл бид энэ удаад Фридагийн зурсан зураг биш түүний өөрийнх нь  фото зургаас хүргэж байна.

FridaKalo-1 FridaKalo-2 FridaKalo-3 FridaKalo-5 FridaKalo-6 FridaKalo-7 FridaKalo-8 FridaKalo-9 FridaKalo-10 FridaKalo-11 FridaKalo-13 FridaKalo-14 FridaKalo-15 FridaKalo-16 FridaKalo-17 FridaKalo-18 FridaKalo-19 FridaKalo-21

Ugluu logo

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …