ХХАА-н сайдын нэрэмжит грантад шалгарсан бүтээлүүдийн нэрс тодорлоо

IMG_3991_150930170331

Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаалаар салбарын судалгаа, хөгжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний ажилд грант олгох журмыг баталж, энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгохоор билээ. Энэ жилийн грантад мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн 10 бүтээлийг ирүүлсэн байна.

Эдгээр бүтээлүүдээс эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлага, бүтээлийн үр дүнгийн зах зээлд өрсөлдөх чадвар, технологийн түвшин, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чадамж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах, ашигласнаар гарах эдийн засгийн үр ашгийг тодорхойлсон байдал, технологийн багтаамж зэрэг шалгуурыг хангасан байдлаар нь шалгаруулсан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын 2015 оны А-116 дугаар тушаалаар Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Нямбат удирдагчтай “Бэлчээрийн мал аж ахуйн математик шинжилгээ, прогноз”, МУ-н шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Мижиддорж удирдагчтай “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөрс хамгаалах элдэншүүлэггүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх” сэдэвт бүтээлүүдэд Грантын шагналыг олгохоор шийдвэрлэлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …