Чингэлтэй дүүрэг: Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн “Алтан зул” шүлэг хөшөөнд мөнхрөв

IMG_9744-1024x683

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаагийн шүлэг, “Өргөө” хамтлагийн ахлагч, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоожийн аялгуу “Алтан зул” дууны шүлэг гантиг чулуун хөшөөнд мөнхөрлөө. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэнд Алтан зул шүлгийн хөшөөг байршуулж, 10 дугаар сарын 1-ний өдөр нээлээ. Нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Содномдорж, Засаг дарга С.Амарбаясгалан, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, түүний хүү Гавьяат жүжигчин, дуучин Д.Ганхуяг, “Өргөө” хамтлаг, яруу найрагч, уран бүтээлчид, 5 дугаар хорооны иргэд оролцсон юм. Ардын уран зохиолч Ш.Дулмаа 5 дугаар хорооны оршин суугч бөгөөд хорооны удирдлагууд найрагчаас саналыг нь авч ийнхүү “Алтанзул” шүлгийг хөшөөнд мөнхөлжээ. Ардын уран зохиолч Ш.Дулмаа шүлгийг нь гантиг чулуунд хөшөөнд мөнхөлсөнд талархал илэрхийлэв.  “Алтан зул” дууг анх дуулсан “Өргөө”  хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

IMG_9773-1024x683

IMG_9780-1024x683

IMG_9791-1024x683

IMG_98141-1024x683

IMG_98031-1024x683

IMG_9822-1024x683

Эх сурвалж: chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …