Чингисийн талбайд Г.Баярсайхан сайд ажилд зуучлав

12083808_1069216793090912_848321647_nХөдөлмөрийн салбарынхан өчигдөр “Хөдөлмөр – Хөгжлийн түлхүүр” үзэсгэлэн яармагийг Чингисийн талбайд зохион байгуулсан билээ. Ажил хайж буй иргэдэд Хөдөлмөрийн сайд ихээхэн санаа зовж, уг  үзэсгэлэн яармагийн үеэр иргэдэд ажилд зуучлах үйлчилгээг өөрөө гардан явуулсан ажээ. Г.Баярсайхан сайд 10 гаруй хүнийг ажилд зуучлахаар бүртгэн авч, шууд ажлын байранд орох батламжийг нь гардуулсан байна.

Салбарынхаа сайдад хандан шууд ажлын байртай болсондоо иргэд ихээхэн бэлгэшээжээ. Эдийн засгийн хямарлыг ажил хөдөлмөр эрхлэж байж даван туулахыг Г.Баярсайхан сайд иргэдэд сануулаад амжжээ.

Үзэсгэлэн яармагт 46 ажил олгогч байгууллага оролцож, 4000 гаруй иргэн мэдээлэл, зөвлөгөө авчээ. Дээрх ажил олгогч байгууллагууд 900 гаруй иргэнд ажлын байр санал болгосон байна. Хөдөлмөрийн хэлтэсүүд 107 хүнийг шууд ажлын байранд зуучилжээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …