УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа. -Хүн нийгмийн харилцаанд байнга орж, ажиллаж хөдөлмөрлөдөг болохоор Хөдөлмөрийн яам хүн бүртэй л холбоотой. Таны хувьд сайдаар томилогдоод ямархуу ажлуудын ард гарсан бэ? -Өнөөдөр Монголд хүндрэл авчирч буй бүхий л асуудлууд дэлхий нийтэд тулгамдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай улсуудын өнгө төрх ижил буюу эдийн засгийн өсөлт саарах …
Tag Archives: хөдөлмөрийн яам
February, 2016
-
25 February
Г.Баярсайхан сайдын шийдвэрийг ОУХБ сайшаалаа
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Де Мейэрийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Тим Дэ Мейэр Хөдөлмөрийн сайдын энэ сарын 8-нд гаргасан тушаалаараа “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсныг ОУХБ-ын 182 дугаар конвенцийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон сайн шийдвэр хэмээн онцлоод Г.Баярсайхан сайдад талархал …
November, 2015
-
18 November
Г.Баярсайхан: Нийслэлд 14,2 мянган ажлын байр бий болгосон
Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо хамтран “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” нийслэлийн хөдөлмөрийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Хөдөлмөрийн яам түншлэгч талуудтай хамтран Хөдөлмөрийн үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Үндэсний чуулганы өмнө аймаг орон нутагт бүсчилсэн байдлаар хийж буй бөгөөд нийслэлийнхийг “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” сэдвийн дор …
October, 2015
-
21 October
Хөдөлмөрийн яам улсын үзлэгт “А” үнэлгээ авлаа
Хөдөлмөрийн яам, түүний харьяа газрууд Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт амжилттай дүн үзүүлж “А” үнэлгээ авлаа. “Улсын үзлэг явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 18-ны 195 дугаар тогтоол, “Улсын үзлэг явуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 124 дүгээр захирамж, Хууль зүйн сайдын баталсан улсын үзлэг …
-
20 October
АХБ-ны суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзав
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхаммер болон түүний багийнхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төсөлд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг дуулгахад таатай байна. Төслийн үр дүнд Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, …
-
16 October
“Их-7”-гийн уулзалтад Монголын Хөдөлмөрийн сайд оролцов
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ХБНГУ-д болсон “Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт”-д оролцоод ирлээ. “Их-7” буюу дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Японы хөдөлмөрийн болон хөгжлийн асуудал хариуцсан сайд нар жил бүр цуглаж дэлхийн улс орнуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар хэлэлцдэг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг “Нийлүүлэлт, борлуулалтын тогтвортой сүлжээний …
-
7 October
Цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэхэд хамтарч ажиллахаар боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг дэмжих, цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, батлан хамгаалах болон хөдөлмөрийн салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилготой Хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурсны дараа Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Манай хоёр яамны хооронд байгуулж байгаа …
-
2 October
Дэлхийн банк Хөдөлмөрийн яамны санал болгосон төслүүдийг дэмжинэ
Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жеймс Андерсон Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан салбарын захирал, мэргэжлийн шинжээч, эдийн засагч, нийгмийн хамгааллын чиглэлээр мэргэшсэн ажилтнуудаа дагуулан тун өргөн бүрэлдэхүүнтэйгээр Хөдөлмөрийн яаманд айлчиллаа. Тэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай уулзаж, шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэхийн хамт Хөдөлмөрийн яамнаас Дэлхийн банктай хамтран …
-
2 October
“Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлэв
Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг нийгмийн түншүүд, Үндэсний статистикийн хороо, орон нутгийн Хөдөлмөрийн хэлтэс, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөрийн …
-
2 October
Чингисийн талбайд Г.Баярсайхан сайд ажилд зуучлав
Хөдөлмөрийн салбарынхан өчигдөр “Хөдөлмөр – Хөгжлийн түлхүүр” үзэсгэлэн яармагийг Чингисийн талбайд зохион байгуулсан билээ. Ажил хайж буй иргэдэд Хөдөлмөрийн сайд ихээхэн санаа зовж, уг үзэсгэлэн яармагийн үеэр иргэдэд ажилд зуучлах үйлчилгээг өөрөө гардан явуулсан ажээ. Г.Баярсайхан сайд 10 гаруй хүнийг ажилд зуучлахаар бүртгэн авч, шууд ажлын байранд орох батламжийг нь гардуулсан байна. Салбарынхаа сайдад хандан шууд ажлын байртай болсондоо иргэд …
-
1 October
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн асуудлаарх нийгмийн түншүүд хамтарсан уриалга гаргалаа
Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үр дагавар манай улсын эдийн засагт ч мөн адил нөлөөлж, оны эхэнд өөдрөгөөр төсөөлж байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого, түүн дотроо алт, зэс, нүүрсний экспортын орлого оны эцэст нэлээд бууралттай гарч төсвийн алдагдал нэмэгдэн төсвийн байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болсон бодит хүндрэл бэрхшээл үүсээд байна гэж уг уриалгад дурджээ. Хөдөлмөрийн яам, …
September, 2015
-
17 September
Хөдөлмөрийн яамны дэмжлэгээр байгуулсан МСҮТ нээлтээ хийлээ
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо дэргэдээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй боллоо. Харааны бэрхшээлтэй ч сурч мэдэх, хийж бүтээхийн хүсэл тэмүүлэл дүүрэн яваа хүмүүст мэргэжил олгох сургалтын байгууллагыг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр байгуулсан тус холбооныхон шинэ сургуулийнхаа нээлтийг өнөөдөр хийж, хичээлийг нь албан ёсоор эхлүүлж буйгаа зарлав. Мөнгөн хонхны дуу цангинасан шинэ сургуулийн нээлтийн ёслол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан …
June, 2015
-
25 June
Хууль бус томилгоог хүчингүй болгож жинхэнэ төрийн алба хаагчдыг томилжээ
Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотноо эхэллээ. Хөдөлмөрийн салбарын тулгамдсан асуудал болсон ажилгүйдлийн түвшинг бууруулах мөн энэ салбарт хууль эрх зүйн шинэ орчин бүрдэх болсонтой холбоотой салбарын мэргэжилтнүүд зөвлөлдөж байна. Хөдөлмөрийн яамны харьяа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлууд болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг шинэчлэлийн засгийн газрын үед “Төрийн албаны тухай хууль” болон бусад хуулийг …