Хөдөлмөрийн яам улсын үзлэгт “А” үнэлгээ авлаа

10-20-1121Хөдөлмөрийн яам, түүний харьяа газрууд Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт амжилттай дүн үзүүлж “А” үнэлгээ авлаа.

“Улсын үзлэг явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 18-ны 195 дугаар тогтоол, “Улсын үзлэг явуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 124 дүгээр захирамж, Хууль зүйн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга С. Цэдэндамбаар ахлуулсан ажлын хэсэг Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд ажилласан юм. Ажлын хэсгийнхэн өчигдөр дүнгээ танилцууллаа.

10-20-1111Архивын ерөнхий газрын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч Т.Эрдэнэчимэгийн танилцуулснаар архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулахад Хөдөлмөрийн яам, түүний харьяа газрууд үзлэгт сайн бэлтгэсэн төдийгүй Монгол Улсын Архивын тухай хууль, Төрийн албан ёсны хэлний тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, УИХ-ын 2004 оны 24 дүгээр тогтоол, Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”, 2012 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим засаг” үндэсний хөтөлбөр, “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”, Баримт бичгийн стандарт MNS 5140-1:2011, MNS 5140-2:2011, MNS 5140-3:2011, “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар” болон холбогдох бусад журам, заавруудыг хангалттай биелүүлж байгааг сайшаасан юм.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …