“Чингис” бондоос 30 тэрбумыг сурагчидын дүрэмт хувцасанд зарцуулна

duremt huvtsas Энэ оны шинэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурагчидыг нэгдсэн дүрэмт хувцастай байхаар БШУЯ тогтоод байна. Иймд дүрэмт хувцсыг орчин үед тохирсон загвар дизайнтайгаар урлаж, “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын салбарт олгохоор болжээ. Түүнчлэн сурагчийн дүрэмт хувцасны стандартыг баталжээ. Сурагчид бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцас өмсөнө. Бага ангийн хөвгүүд хүрэм өмд, охид сарфан кардиганаар ижилсэх юм. Дунд ангийн хөвгүүд хүрэм, өмд өмсөх бол нэмэлт хувцсанд нь ноосон майк, цамц оржээ. Харин охид жакет, юбка, майк, цагаан цамц өмсөнө. Зарим өндөр охидод юбка нь богинодвол доод талыг нь сул тавьж болохоор давхар оруулга хийж өгчээ. Ахлах ангийн хөвгүүд ирэх намар хар хөх өнгөтэй пиджак, саарал өмд, майк, цагаан цамцаар ижилсэх бол охид саарал юбка, хар хөх өнгийн пиджак өмсөхөөр тогтсон байна.

Дүрэмт хувцасны иж бүрдлийн үнэ 41-99 мянган төгрөгийн үнэтэй байх ажээ. Сурагчидын дүрэмт хувцасыг оёх бэлтгэлээ оёдлын үйлдвэрүүд хангаж эхэлсэн байна. Ирэх наймдугаар сарын сүүлчээр дүрэмт хувцасын түрүүчийг сургуулиудад тараах ажил эхлэнэ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …