Эх орны хөрсөнд ургасан эрүүл ногоотой “Намрын ногоон өдрүүд”

12085075_1067055046647458_844240578_oХүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ зургаа дахь өдрөө “Мишээл экспо”-д үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр бүтээгдэхүүний онцлогийг илтгэсэн өдөрлөг зохион байгуулагдаж байгаа юм.

Тухайлбал, өчигдөр “Халуун зайдас, хачиртай хиам” өдөрлөг зохион байгуулагдсан бол өнөөдөр эх орны хөрсөнд ургасан хүнсний ногооны ач тус, шинэ төрөл зүйлийг таниулах “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” өдөрлөг боллоо. Өдөрлөгийн үеэр хэрэглэгчдэд хүнсний ногооны амин амин дэм ач тусын талаар мэдээлэл зөвөлгөө өгч, төрөл бүрийн хүнсний ногоогоор амттай хоол хийж, амталгаат үйл ажиллагаа явагдсан юм. Мөн шинэ төрөл зүйлийн хүнсний ногоогоор амтат хоол хийж хоолны жорыг тарааж байлаа.

“Красносельская” манжингийн шинэ сортыг нутагшуулжээ

12062589_1067055413314088_814876395_o/“Монгол төмс” хөтөлбөрийн зохицуулагч Т.Төрмандах/

Бид нар “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос эхлээд 29 нэр төрлийн хүнсний ногооны 120 сортын судалгааг хийсэн. Эндээс тарималын шинэ сортыг монголд нутагшуулах ажлыг хийж байгаа. Өнөөдрийн байдлаар сонгино, шар лууван, байцаа, өргөст хэмх зэрэг нийт 9 шинэ сортыг тариалаад байна. Энэ жилээс бид красносельская шар манжингийн шинэ сортыг оруулж ирж тариалж байна. Энэ сорт өмнө нь Монголд тариалагдаж байсан нутагшсан сорт гэсэн үг. Манжингийн сорт дутмаг байсан учраас энэ жилээс дахин нутагшуулах ажлыг хийлээ. Энэхүү сортын манжин нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, гашуун амтгүй, хоол бусад төрлийн слатанд ашиглах боломжтой юм.

Ховдын тарвас гэсээр сураглаж ирээд авч байна

12113112_1067055456647417_22820316_o/Ховд аймгаас оролцогч/

Би Ховд аймгаас оролцож байгаа. Гурав дахь жилдээ ийнхүү оролцож байна. Бид нар 15 тонн хүнсний ногоотой ирсэн. Мөн дээр нь амтат гуа, тарвас, улаан лоольтойгоор оролцож байна. Худалдан авагчдийн хувьд төмс, тарвасыг түлхүү сонирхож байгаа нь харагдаж байна. Зарим нь ховдын тарвас гэсээр сураглаж ирээд л авч байх жишээтэй.

Артишокийг хүнсний хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой

12116500_1067055549980741_1760123526_o/Сэлэнгэ аймгаас оролцогч/

Энэ жил бид 13 нэр төрлийн гоёл, чимэглэлийн болон жимс жимсгэний мод, бутаар оролцож байна. Мөн дахин боловсруулах хүнсний ногоо буюу артишокийг авчирсан байгаа. Ялангуяа энэхүү артишокийг хүнсний хэрэгцээнд хэрхэн хэрэглэх вэ гэдгийг олон нийтэд таниулах зорилгоор оролцож байна. Мөн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэх үүднээс шууд хандалж уух боломжтой байдлаар хүртэл савлалаа.

Намрын ногоон өдрүүд нэгдсэн арга хэмжээ маргааш “Сүүтэй монгол” өдөрлөгөөр үргэлжлэнэ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …