Шинэ Зеланд Улсад тоглолт хийх үеэрээ Канадын 21 настай авьяаслаг дуучин Жастин Бибер шууд тайзан дээр согтууруулах ундаа уусан байна. Бибер ер нь бол үзэгчдийг сонин үйлдлүүдээрээ алмайруулж байдаг нэгэн. Энэ удаа ч гэсэн Шинэ Зеландад тоглохдоо дүрсгүйтэхээр шийдсэн аж.
Тайзан дээр байхдаа Жастин өөрийн багийн гишүүдээс сайн чанарын архи авчрахыг шаардаад, шууд ууж эхэлжээ. Түүний энэ үйлдлийг үзэгчид янз бүрээр хүлээж авсан байна. Жастин шүтэн бишрэгчдэдээ хамтдаа уухыг санал болгосон ч зөвшөөрөх хүн олдоогүй гэнэ. Зарим нэг үзэгчид цаг алдалгүй түүний энэ үйлдлийг дүрсжүүлж авсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn