Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо-Сансарын тунель орчмын 51-р байрны орцонд мөнгөн ус алдагджээ.
Одоогийн байдлаар тус байранд ОБЕГ-ын явуулын лабораторийн мэргэжилтнүүд, цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд байрны оршин суугчдыг гадагш дотогш гаргахгүй хөл хорин, мөнгөн ус асгарсан орцыг ариутгаж, бүрэн хоргүйжүүлэлт хийж байгаа гэнэ.