Кристин Лагард мөнгө угаасан хэргээр шалгагдаж эхэлжээ

Грекийн Сангийн сайдаар ажиллаж байсан Жорж Папаконстантину болон өдгөө Олон улсын валютын сангийн тэргүүний алба хашиж буй Кристин Лагард нар мөнгө угаасан хэрэгт холбогдоод байна. Папаконстантину нь Швейцарийн банкинд нууц данстай байсан нь тогтоогдож, өчигдөр Грекийн парламентад асуулгад оржээ. Мөн түүнээс гадна хэд хэдэн хүний нэр дурьдагдсан бөгөөд урьдчилсан тооцоогоор Грекийн 3000 гаруй албан тушаалтан Швейцарийн банкинд нууц данстай байж болзошгүй гэнэ.

Төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөнгө угааж байсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа түүнийг шоронд хорьж магадгүй байгаа юм. Мөн бүх насаар нь улстөрд орох эрхийг нь ч түдгэлзүүлж магадгүй. Грек яг энэ хэрэг явдалтай холбоотойгоор дансны шалгалт хийхээр болоод байна. Мөн олон улсын томоохон байгууллагуудад хандан Кристин Лагардыг шалгах хүсэлтээ ч илгээжээ.
эх сурвалж: ньюс.мн Б.Сүх

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …