Майкл Жексон хүлэг баатар болохыг мөрөөджээ

8428d25858b9e8b2great
Попын хаан Майкл Жексон хөгжмийн урлагт жинхэнэ өөрчлөлтийг хийсэн нэгэн билээ. 2009 онд зуурдаар таалал төгссөн Жексон шинийг сэдэгч, уран бүтээл нь залуучуудыг хийж бүтээх хүсэл тэмүүллээр цэнэглэсэн юм. Түүний ач гавьяаг хангалттай үнэлээгүй гэдэг. Майкл өөрөө ингэж боддог байжээ. Түүний нэг бие хамгаалагчийн өгүүлснээр бол Жексон Их Британийн Хатан хаан II Елизаветагийн гараас хуяг баатрын хэргэм зэргийг авахыг мөрөөдөж байжээ. Харамсалтай нь, ийм зүйл болоогүй юм.

“Майкл их амбийцтай хүн байсан. Хатан хаан Елизавета түүний үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй. Үүнд тэрбээр сэтгэл их гонсойдог байсан. Майкл Диана гүнжтэй их сайн найзууд байсан. Тэрбээр өөрийгөө дэлхийн аугаа од хэмээдэг байв. Тиймээс өөрийгөө сэр Майкл Жексон гэж дуудуулах ёстой гэж боддог байсан. Найруулагч Стивен Спилберг хуяг баатрын хэргэмтэй байхад яагаад би авдаггүй билээ гэж хэлнэ” хэмээн хамгаалагч нь асан Мэтт Файббс ярьжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …