Технологийн дэвшил: Samsung S6, S6 edge-ийн тухай дэлгэрэнгүй танилцуулга

-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-

Samsung компанийн хоёр шинэ бүтээгдэхүүн ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарахаар болсон. Өнгө загварын хувьд өмнөх ямар ч загвараасаа хол илүү болсон эдгээр утаснууд бага зэрэг iPhone-той төстэй болсон хэдий ч хажуу тал руугаа нумарсан дэлгэц нь бусдаас ялгаж байна. Тэгвэл утасны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг гэрэл зургийн хамт хүлээн авна уу.

Galaxy S6 дөрвөн өнгөний сонголттой: Хар, цагаан, цэнхэр, алтлаг.

Galaxy S6 Edge загвар цэнхэр биш харин маргад ногоон өнгөтэй байх аж.

Компани тусгай будаг ашиглан илүү гялалзсан болгожээ.

S6, S6 Edge загварууд гадна талдаа зөвхөн шил болон металл учир тун тансаг болжээ.

S6 Edge загварын нумарсан дэлгэц нь бичлэг үзэхэд илүү тохиромжтой гэж компани мэдэгдэв.

Программ хангамжид нэг өөрчлөлт гарсан нь S6 Edge загвар зурагт харагдаж байгаачлан таны хамгийн их ярьдаг хүмүүсийг өнгөөр ялган харуулна.

Ингэснээр тэр хүн залгаж, зурвас илгээсэн үед өнгөөрөө ялгагдах аж. Түүнчлэн та үүнийг хүссэнээрээ тохируулж болох юм.

Энэ зурагт дэлгэцийн хажуу тал нил ягаан өнгөөр гэрэлтэж байна. Тиймээс та заавал утасныхаа дэлгэцийг дээш нь харуулахгүйгээр хэн залгаж байгааг хараад мэднэ.

Хурууны хээ мэдрэх систем нь харьцангуй сайжирч iPhone-той адил хуруугаа дээр нь байрлуулах төдийд утас ажилладаг болжээ.

Утасгүй цэнэглэх систем эдгээр бүтээгдэхүүний хамгийн их таалагдаж байгаа зүйл. Юу гэхээр компани зах зээл дээр худалдаанд гарчихсан байгаа ямар ч утасгүй цэнэглэгч S6, S6 edge утаснуудыг цэнэглэнэ гэжээ. Тийм ч учраас батарэйг нь салгах аргагүй, карт уншигчгүй болсон байна.

Цаг хугацаатай уралдаж байгаа энэ зуунд технологийн гол асуудал нь цэнэг байдаг. Тэгвэл эдгээр утаснуудыг 50%-ийн цэнэгтэй болгохын тулд хагас цаг цэнэглэхэд хангалттай.

Home button дээрээ хоёр удаа товшиход камер ажиллана. Камер ажиллаж эхлэх хурд 0,6 секунд.

Өндөр нягтралтай, өрц өргөнтэй, бага гэрэлтэй нөхцөлд сайн зураг авч чадах камер нь “Object Tracking Auto Focus” гэх системийн ачаар хөдөлгөөнт биетийг фокус алдахгүй авна.

Samsung Pay гэх систем шинэ утаснуудад суурилсан бөгөөд энгийн карт уншигчаас эхлээд iPhone-той адил NFC дэмждэг төхөөрөмжүүдтэй хослон ажиллана.

Түүнчлэн эдгээр утаснууд цаанаасаа Microsoft аппликейшнтай болжээ.

Өмнөх загваруудтай харьцуулахад шинэ утаснуудын тохиргооны цэс нь илүү энгийн, ойлгомжтой болсон.

“Ухаалаг менежер” гэх аппликейшнийг Samsung өөрсдөө суулгаж худалдаанд гаргах бөгөөд үүний ачаар утасны батарэй бага зарцуулагдаж, хаа хамаагүй аппликейшн суугаад байхгүй.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …