CEO College™ сургалт 10 сарын 8-нд эхлэнэ

000_ceo_k (1)MLC Training ХХК /хуучнаар Лектор төв/ 2009 оноос эхлэн Монголын компаниудын эзэд, Гүйцэтгэх захирал, удирдах ажилтны нөөцөд бүртгэлтэй боловсон хүчинд зориулан 15 хоногийн CEO College™ сургалтыг 6 дахь жилдээ тогтмол зохион байгуулж байна.

Хөтөлбөрийг JPEG форматаар (0.6 Mb) татаж үзэх бол ЭНД дарна уу.

CEO Коллеж™ сургалтын 25 дахь элсэлт 2015 оны 10 сарын 8-24-нд Даваа-Баасан гаригт 18:00-21:00, Бямба гаригт 10:00-13:00 хооронд буюу ажлын бус цагаар хичээллэнэ. Сургалтын төлбөр 795’000 төгрөг.

Сургалтын хөтөлбөрийн хувьд Стратегийн удирдлагын 3 шатлал буюу эхний 5 хоногт Үйл ажиллагааны түвшин, 2 дахь 5 хоногт Бизнесийн түвшин, 3 дахь 5 хоногт Корпорэйт түвшний сэдвийг тус тус хамардаг байгаа. Мөн сургалтын явцад 3 удаа бизнес аялал /АПУ ХК, IT Zone ХХК, Skytel ХХК, MCS Coca Cola ХХК/ болон Зочин багш нар /MCS Группийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч асан өдгөө УИХГишүүн Л.Энх-Амгалан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн УЗ-ийн Дарга Д.Энхбат, MCS Группийн Дэд Ерөнхийлөгч Л.Мягмаржав/ оролцож мэдлэг, туршлагаасаа CEO College™-ийн суралцагсадтай хуваалцдаг уламжлалтай.


Дашрамд дурдахад тус коллежид суралцсанаар монголын компаниудын Гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг СЕО Ассоциаци™-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, CEO College™-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах СЕО Update™ хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, ирээдүйн харилцагч түншээ олж авах, бүтээгдэхүүнээ бусад компаниудын захирлуудад танилцуулах, CEO College™-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, тэдэнтэй хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70101839, 70111839, 91114007 утсаар хандана уу.

MLC Training

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …