Америкийн 23 настай дуучин Селена Гомес эрчүүдийн зүрхийг гүн шархлуулдаг айхтар бүсгүй аж. Түүний сүүлчийн найз залуу Жастин Бибер одоог хүртэл түүнд ая дуугаа зориулж, ярилцлага өгөх болгондоо санаа алдан дурсдаг билээ. Тэгвэл одоо бүсгүйн “хохирогч”-дын эгнээнд Виктория, Дэвид Бэкхемүүдийн хүү Брүүклин нэгджээ. Брүүклин Селенагаас долоон насаар дүү хэдий ч түүнд сэтгэл алдарсан гэнэ.
Брүүклин сүүлийн нэг жилийн туршид нус, нулимсандаа хутгалдаж, эргэн тойрны хүмүүстээ Селенаг энэ дэлхийн хамгийн урин тачаангуй бүсгүй гэж ярьсан байна. Бас тэрбээр Селенад хандан өөрт нь боломж олгохыг хүсэж байсан аж. Гэвч хариу аваагүй тул сэтгэлээр ихэд унажээ. Ингээд Брүүклин Селенаг хурдхан шиг мартахын тулд франц бүсгүй Соня Бен Аммартай үерхэж эхэлсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn