Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж эхэлсэн тухай мэдээлэл эх сурвалжаас ирлээ. Чухам ямар шалтгаанаар гэнэт нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байна. Энэ талаар бид МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэнгээс тодруулахад “Одоохондоо энэ тухай ямар ч мэдээлэл алга. Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж байгаа бол ажлаа хийж байгаа юм болов уу” гэлээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Н.Энхбаяр даргын хувьд эрүүл мэнд туйлын доройтож байна. Ялаас чөлөөлөгдөх шийдвэрийг яаралтай гаргахгүй бол амь нас нь аюултай болж байна” гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Авлигатай тэмцэх газраас ар гэрт нь нэгжлэг хийж эхэлсэн нь анхаарал татах асуудал боллоо.
Г.Дар
Эх сурвалж: News.mn