Фейсбүүк “dislike” товчтой болох биш харин …

8582b210ccc66b86ce2c7f5e059ee679afbaac0bӨчигдөр шөнө Фейсбүүкийн зүгээс нэгэн шинэчлэлтийг туршилтанд гаргажээ. Сар гаруйн өмнө “like”-ийн эсрэг утга илэрхийлсэн “dislike” товчийг веб сайтдаа байршуулах тухай Марк Зукерберг саналаа илэрхийлж байсан. Гэвч явцын дунд “dislike” товчийг олон хүн буруугаар ашиглах боломжтойг олж мэдсэн аж.

Харин одооноос тэр санаагаа ялимгүй өөрчилж зөвхөн “dislike” утга бүхий санаагаар хязгаарлалгүй инээж, баярлаж, гайхширч, уйтгарлаж, уурлаж байгаа сэтгэл хөдлөлийг үзүүлсэн emoji-нуудыг like товчны хажууд нэмжээ. “Reactions” хэмээн нэрлэдэг дээрх товчуудыг одоогоор туршилтын журмаар зөвхөн Испани болон Ирландын сүлжээнүүдэд нэвтрүүлсэн байна. Хэрвээ энэ туршилт амжилттай болвол фейсбүүк бусад нэг тэрбум хэрэглэгч нартаа ашиглах боломжийг олгох гэнэ.

Screen Shot 2015-10-09 at 9_36_10 AM

эх сурвалж: mongolcom.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …