Сэтгүүлч Томас Бекдаль Туркийн хүн амын 20 орчим хувь нь Истанбул хотод амьдардаг болохыг олж мэдсэний дараа дэлхийн мега хотуудад хүн амын хэдэн хувь нь төвлөрдөг тухай нарийвчлан судалжээ. Тэрээр Дэлхийн банкны дата мэдээллийг ашиглан хүн амын дийлэнх хэсэг нь нэг хотод төвлөрсөн орнуудыг тодруулсан байна.Энэхүү үзүүлэлтийг Сингапур, Кувейт, Ливан улсууд тэргүүлсэн бол Монгол улс дөрөвдүгээрт оржээ. Тус дата мэдээллээс үзэхэд Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46.3 хувь нь төвлөрдөг аж. Харин дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлдэг БНХАУ, Энэтхэг улсуудад төвлөрөл харьцангуй бага байгаа нь ажиглагджээ.