Дуучин Тэйлор Свифт өөрийн “1989” гэдэг нэртэй шинэ цомгийг толилуулснаас хойш бараг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд дуучин бүсгүй янз бүрийн шагнал, хэргэмийг хүртэж, аялан тоглолтынхоо хүрээнд маш олон тоглолт хийн ихэд ядарсан тул завсарлага авахаар болсон гэнэ.
Тэйлор бүсгүйн цомог Биллбоардын чартыг тэргүүлсэн бөгөөд 2002 оноос хойш тогтоогдоогүй дээд амжилтыг үзүүлсэн билээ. Энэ хугацаанд дэлхий даяар таван сая гаруй хувиар борлогдсон учраас 25 настай Свифт бүсгүй сайхан амарч авахаар шийдсэн байна.
“Би хэсэг хугацаанд амрах ёстой гэж бодож байна. Хүмүүс ч гэсэн надаас амрах хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ тэнэж, шинэ дуу бичих болно. Гэр бүлтэйгээ хамт байж, сэтгэл санаа, уураг тархиа амраана. Би ээж рүүгээ ойр ойрхон утсаар ярьдаг хүн. Миний амьдралын хамгийн том үнэ цэнэ бол ээж минь” гэж Свифт хэлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn