Хятадад Обамагийн “ихэр” олдов

5b25fb9353735bf4b89289d5d645ead3

БНХАУ-ын иргэн Ши Жи Гу олны анхааралд өртөж, цахим ертөнцийн “од” болов. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай гаднах төрхийн хувьд тун адилхан учир ийнхүү олны танил болжээ. Ши Жи Гу өдгөө 28 настай бөгөөд өөрийн давуу байдлаа сурталчилгаанд тоглох, телевизийн нэвтрүүлэгт оролцох зэргээр ашиглаж байна.

Ши урьд нь Гуандон мужид нэгэн ресторанд зөөч, хамгаалагч зэрэг ажил хийдэг байсан ч 2012 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож, гаднах төрхөөрөө олонд танигджээ. Одоо тэрбээр өмнөхөөсөө 5 дахин илүү орлоготой ажилладаг гэнэ.

Гэхдээ л хэвлэлд бичсэнээр Ши хөдөлмөрөө өндөр үнэлүүлж чадахгүй л байна. Тэрбээр хэд хэдэн кинонд дүрээ бүтээхдээ энгийн жүжигчнээс хоёр дахин бага цалинтай тогложээ.

22925ad4423179f52b239a63aeb02270

3704bff5cfc6c8352221118af807dbf8

866c45972f214dfefc730fbeb6793870

f6e11ad7043055b70bcad1d98bb110ca

Эх сурвалж: time.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …