“Хөгжлийн харандаа” хэмээх энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудыг олон нийтэд сурталчилахаас гадна энэ чиглэлийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой ажээ. Энэхүү экспо нь өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд 10.00-18.00 цагийн хооронд болох юм байна. Экспод нийслэлийн хэмжээнд хүүхдийн оролцооны бүхий л байгууллага, дугуйлан секц, сургалтын төвүүд хамрагдах бөгөөд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар санаачлан Нийслэлийн хүүхдийн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа ажээ.
А.Уянга