Дэлгэцэнд гарч эхэлсэн цагаасаа кино шүүмжлэгч, сонирхогчдын анхааралд өртөөд буй “Чонон сүлд” уран сайхны кино олон улсуудад нээлтээ хийсээр байна. Саяхан Португалд нээлтээ хийсэн байна. Тус киноны гол дүрийн жүжигчдийн нэг Р.Анхням киноныхоо нээлт бүрт монгол үндэсний хувцсаараа гоёж, дэлхийд монголоо гайхуулж явна.