Самсунг электроникс шинэ загварын “аргамжаагүй” өсгөгчөө зах зээлд гаргалаа

12166923_10201068824480145_2145443793_n857553071201510121326Энэ онд Самсунг электроникс Samsung Galaxy S6 edge, Galaxy S6 edge Plus, Gear S2, Galaxy Note 5, SleepSense гээд гайхалтай олон шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулаад байгаа билээ. Үүний үргэлжлэл  болгож Wireless Audio 360 төслийн хүрээнд хөгжүүлсэн R5, R3, R1 модел бүхий гурван шинэ загварын аргамжаагүй өсгөгч /Wireless Speaker/-ийг танилцууллаа. Уг өсгөгч нь өөр дээрээ дууны тохиргоог хийх, удирдах зориулалттай мэдрэгч бүхий товчлууртайн зэрэгцээгээр утас, цаг, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжүүдээсээ өсгөгчөө удирдах боломжийг олгодог Multiroom аппликейшний хэрэглээг илүү боловсронгуй болгосноороо онцлог юм.

Утасгүй өсгөгчөө ухаалаг төхөөрөмжүүдээсээ удирдана

Хэрэглэгч компьютер, гар утас, таблет, ухаалаг цаг гэх мэт төхөөрөмжүүдээсээ өсгөгчийг удирдаж, тус төхөөрөмжүүд дээрээ байгаа дуртай дуугаа тоглуулах, дууны чанга сулыг удирдах боломжтой.

Өрөөний аль ч хэсэгт байрлуулах боломжтой

Уг шинэ загварын өсгөгчүүд нь ямар нэг холбоос, утасгүй учир гэрийн аль ч хэсэгт зөөвөрлөн байрлуулах боломжтойн зэрэгцээ гэрийн бүх өрөөнд жигд түгэх цэвэр, тод дуугаралтыг мэдрүүлнэ.

12119809_10201068824600148_1067504084_o456794907201510121326

Хөгжим таныг утасгүйгээр дагана

R5, R3, R1 загвар нь шинэчлэгдсэн Multiroom аппликэйшнээр андройд болон IOS үйлдлийн системтэй гар утас, таблет болон Gear S2 зэрэг ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогддог. Ингэснээр хэрэглэгч WiFi-ын тусламжтайгаар хөгжмөө утасгүйгээр удирдах боломжтой болно. Аппликэйшн нь хэрэглэгчид дуугаа хайхад илүү хялбар сонголтыг олгож, дэлгэц дээр дууны жагсаалтыг (playlist) үүсгэх боломжийг олгодог.

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …