Г.Маралмаа давж заалдана

d67319b7628f21bfgreatДөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй төрсөн эцэг Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарын хэргийг шүүх дэнслэж, тэдэнд чанга дэглэмтэй хорих ангид 24 жил хорих ялыг оноосон билээ. Тэднийг охиныг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж бүлэглэн онц хэрцгий аргаар санаатайгаар амь насанд нь хүрсэн гэж буруутган дээрх ялыг оноосон юм. Шүүхийн шийдвэр гарсан даруйд Т.Цогт, Г.Маралмаа нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан.

Харин Т.Цогтод оноосон хорих ялын 5 жилийг гянданд, үлдсэн 19 жилийн чанга дэглэмтэй хорих ангид, Г.Маралмаагийн 24 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ.

Шүүхийн шийдвэрийн талаар Г.Маралмаагийн өмгөөлөгч Ц.Хувцагаан “Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй учраас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй. Г.Маралмаа давж заалдана” гэсэн юм. Шүүгдэгчдийн нэг нь л давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал хэргийг бүхэлд нь хэлэлцдэг. Тэгэхээр Т.Цогт давж заалдах шатны шүүхэд хандахгүй байсан ч Г.Маралмаа гомдол гаргаж байгаа тул хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцэх юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …