Хар тамхины дахин нэг бүлэглэлийг илрүүлжээ

c71d9cf5ec4fa4bagreatЭрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хэдхэн хоногийн өмнө хар тамхины бүлэглэлийг илрүүлэн, баривчилсан талаар бид мэдээлсэн.  Тэгвэл уг хэргийн дуулиан намжаагүй байхад алба хаагчид дахин нэг хэрэг илрүүлсэн байна.

Тодруулбал, “Шавар” гэж нэрлэгдсэх болсон мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар оруулж ирэн худалдаалдаг байсан гурван залууг саатуулжээ. 18-22 насны М, Н, Г нар каннабисийн давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан, баримлын шавар мэт болгосон бэлдмэлийг худалдаалж байсан нь тогтоогджээ.  Тэднийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх зүйлчлэлээр яллавал таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх юм.

Д.Ундрах /24tsag.mn/

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …