Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзав. Уулзалтад тус ЭСЯ-ны зөвлөх М.С.Снопко байлцлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа ялалт байгуулан сонгогдсонд баяр хүргэлээ. Мөн Европоос зүгээс тавьсан хоригийг цуцлуулж чадсанд баяр хүргэв.

Энэ оны долдугаар сарын 9-нд ОХУ-ын Башкортостаны нийслэл Уфа хотноо болсон БРИКС, ШХАБ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уулзсан билээ. Тус уулзалтын үеэр тохирсон асуудлыг хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Элчин сайд С.В.Чепурной нар өнөөдөр санал солилцон ярилцав.

Хоёр тал уламжлалт сайн харилцаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ бизнес, эдийн засгийн шинэ салбаруудыг хөгжүүлэх талаар мөн санал солилцсон юм.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …